Friday, April 22, 2011

Дипломат ёслол, баримт бичиг боловрсуулалт хичээлийн стандарт, хөтөлбөр

ДИПЛОМАТ ЁСЛОЛ, БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАЛТ
ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

  1. Өмнөх холбоо:                         Дипломат, консулын алба, Албан хэрэг хөтлөлт хичээлүүд  
  2. E-mail:                                       unka_mon@yahoo.com
  3. Анги:                                        ОУХ-3  курс
  4. Хичээлийн цаг:                       64
  5. Ажлын цаг:                             1 долоо хоногт 4 цаг
  6. Багц цаг:                                  3
  7. Зорилго: Сонгодог дипломат ёслолын онол, практиктай хослуулж ойлголт өгөх, монголын төрийн ёслолын горим, журмыг судлуулах, дипломат баримт бичгийн хэлбэр, боловсруулалтын онцлогийг таниулах, дипломат хүлээн авалт зохион явуулах, баримт бичиг боловсруулах дадлага олгоход туслах, дипломат ёслолын түүхэн хөгжил, чиг хандлага, дипломат ёслол бол улс хоорондын харилцааны хэрэглүүр болох тул төрийн ёслолын үндэс, практикийн зохих мэдлэг олгох, мөн баримт бичиг боловсруулах арга зүйг эзэмшүүлэх, төрөл хэлбэрийг ялгаж тухайн тохиолдолд зөв хэрэглэхэд туслах, дипломат баримт бичгийн тогтсон үг хэллэг, онцлогийг таниулах, эдгээрийг үйлдэж сурах суурийг тавьж өгөх

  1. Ашиглах эх сурвалжууд:

1.
Д.Амарбаясгалан
Хоол ундааны менежмент /үйлчлүүлэгчийн амны алчуур/
УБ. 2004 он
2.
Г.Аюур
Биеэ хэрхэн авч явах вэ? орчуулга.

3.
Ч.Батжаргал
Төр төмбөгөр, ёс ёмбогор
УБ.
4.
Н.Болд
Харилцааны ёс журам
УБ. 2001 он.

5.
Б.Дагвадулам
Зоогийн газрын үйлчилгээ
УБ. 2007 он
6.
М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр
Дипломат ажиллагаа, дипломат албаны үндэс
УБ. 1999 он

7.
С.Дэмбэрэл
Бие хүний соёл
УБ. 2001 он
8.
Д.Карнеги
Нөхдөө өөртөө татаж, хүмүүст нөлөөлөх ёсон №1
УБ. 1991 он

9.
Д.Карнеги
Олны өмнө үг хэлэхдээ, яаж өөртөө итгэлтэй байж, хүмүүст нөлөөлөх вэ? №2
УБ. 2002 он
10.
Ц.Өнөржаргал, Ч.Баатар
Жуулчдын сэтгэл зүйг ойлгож аялалыг удирдан зохион байгуулах нь
УБ. 2006 он.
11.
В.И.Попов
Орчин үеийн дипломат ажиллагаа
УБ. 2003 он.
12.
Н. Ундармаа
Олон улсын харилцааны соёл, ёс зүй
УБ. 2007 он
13.
Д.Цолмон
Дипломат ажиллагаа, ёс горим
УБ. 2003 он
2. Эх сурвалж
14.
Монгол улсын Засгийн Газрын 2000 оны тогтоолын 24-р хавсралт
Монгол улсын төрийн ёслолын журам
УБ. 2007 он


  1. Мэдлэг, чадвар, дадал: Дипломат баримт бичигт тогтмол хэрэглэгдэх үг хэллэгийг англиар мэдэх, монгол хэлээр боловсруулж сурах, англи хэлээр бичих дөртэй болгох, дипломат ёслолд өөрийгөө бэлдэж сурна.

-   Тус хичээлээр гадаад харилцааны ажилтны төдийгүй ажил хэрэгч ертөнцөд баримтлах ёс жаягуудын талаар өргөн мэдлэг эзэмшинэ.  
-          Онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай болно.
-          Харилцааны соёлыг сайн эзэмшсэн хүмүүстэй бие даан харьцаж, тулгамдсан асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх дадал эзэмшсэн байна.

  1. Дүгнэх журам: ЧХДС-ийн оюутан дүгнэх журмыг баримтална.

  1. Оюутны анхааралд:

А. Хичээлийн ирц, идэвхийг үнэлэх

      Энэ нь оюутны хичээлийн ирц, хичээлд оролцсон байдал, идэвхи зэрэгт үндэслэгдэнэ. Оюутны суралцах үйл ажиллагаа, суралцагчдын хувийн идэвхи, бие даан хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт зэрэг дээр тулгуурлын үнэлнэ.

Б. Улирлын явцад эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх

      Тухайн хичээлийн стандарт хөтөлбөрийн дагуу зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадлыг тестийн болон бичгийн ажил зэргээр дүгнэнэ.

В. Улирлын эцсийн шалгалтын үнэлгээ

      Улирлын турш цуглуулсан оноог нэгтгэн дүгнэж, хөтөлбөр ёсоор үзэж судалсан хичээлийн агуулгын стандартын дагуу боловсруулж, харъяа тэнхимээс баталгаажуулсан асуултыг билет хэлбэрээр бэлдэн уламжлалт маягаар шалгалтаа авна.     

 13.  Агуулгыг хэрэгжүүлэх арга зүй нь: лекцийн цагууд дээр багшийн зүгээс тайлбарлах болон онолын бүрэн мэдлэгийг олгох ба семинараар оюутны онолын мэдлэгийг практиктай холбох талаар чадвар, дадлыг нэмэгдүүлнэ.

Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт
хичээлийн бие даалт

Бие даалтын сэдвүүд
Оноо
1
Бичвэртэй ажиллах

2
Албан бичгүүдийн англи үг хэллэг нүдлэх, хэрэглэж сурах

3
Дипломат албан бичгийн төрлүүдийг боловсруулах

4
Хүлээн авалт зохион байгуулах





ДИПЛОМАТ ЁСЛОЛ, БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАЛТ
ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

Долоо хоног
Хичээлийн сэдэв
Хичээлийн хэлбэр
1
Дипломат ёс горим, ёслолын үүсэл хөгжил,
дипломат ёслол ба ёсзүй
Лекц, ярилцлага
2
Дипломат ёслол, ёс горим, элчийн халдашгүй байдалд монголчуудын оруулсан хувь нэмэр
Лекц, ярилцлага
3
Дипломат хэл яриа, түүний үүрэг
Лекц, ярилцлага
4
Дипломат баримт бичгийн төрөл зүйл, хэлбэрүүд
Лекц, ярилцлага
5-6
Ноот бичиг /төлөөний болон хувийн ноот, эсэргүүцлийн ноот бичиг/
Лекц, семинар
7-8
Меморандум, санамж бичиг, түүнийг үйлдэх
Лекц, семинар
8-9
Албан, хагас албан захидал бичих
Лекц, семинар
10-11
Монгол улсын төрийн ёслолын журмын тухай
Лекц, семинар
12-14
Хүлээн авалт, түүний хэлбэрүүд
Лекц, семинар
15-16
Ёслолын арга хэмжээ ба хувцаслалт
Лекц, семинар


ДИПЛОМАТ ЁСЛОЛ, БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАЛТ
ХИЧЭЭЛИЙН КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ


Долоо хоног
Сар, өдөр
Хичээлийн сэдэв
1
... сарын ... өдөр
Дипломат ёс горим, ёслолын үүсэл хөгжил,
дипломат ёслол ба ёсзүй
2
... сарын ... өдөр
Дипломат ёслол, ёс горим, элчийн халдашгүй байдалд монголчуудын оруулсан хувь нэмэр
3
... сарын ... өдөр
Дипломат хэл яриа, түүний үүрэг
4
... сарын ... өдөр
Дипломат баримт бичгийн төрөл зүйл, хэлбэрүүд
5-6
... сарын ... өдөр
Ноот бичиг /төлөөний болон хувийн ноот, эсэргүүцлийн ноот бичиг/
7-8
... сарын ... өдөр
Меморандум, санамж бичиг, түүнийг үйлдэх
8-9
... сарын ... өдөр
Албан, хагас албан захидал бичих
10-11
... сарын ... өдөр
Монгол улсын төрийн ёслолын журмын тухай
12-14
... сарын ... өдөр
Хүлээн авалт, түүний хэлбэрүүд
15-16
... сарын ... өдөр
Ёслолын арга хэмжээ ба хувцаслалт




No comments:

Post a Comment