Friday, April 22, 2011

Социологи хичээлийн стандарт, хөтөлбөр

СОЦИОЛОГИИЙН ҮНДЭС
ХИЧЭЭЛИЙН  СТАНДАРТ

  1. Өмнөх холбоо:                       Нийгмийн тухай мэдлэг  
  2. E-mail:                                      unka_mon@yahoo.com
  3. Анги:                                        БМЗ-I
5.   Индекс:                                   DEMO 111
  1. Хичээлийн цаг:                       64
  2. Ажлын цаг:                             1 долоо хоногт 4 цаг
  3. Багц цаг:                                  3
  4. Зорилго: Социологийн шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны арга, нийгэм, нийгмийн хэлбэрүүд, нийгмийн нийтлэгүүд, нийгмийн институт, бие хүний тухай социологийн ойлголт, нийгмийн үзэгдэлд хэмжилт хийх нь,социологийн аргуудын тухай танин мэднэ. 

  1. Ашиглах  эх сурвалжууд:


Зохиогчийн нэр
Номын нэр
Хэвлэгдсэн газар, он
1

Ангийн ажил, реферат, курсын ажил, дипломын ажил бичих зөвлөмж

2
П.Батаа
“Нийгмийн тухай мэдлэгээс
УБ 1995 он
3
Ц.Батбаяр
Социологи
УБ 2007 он
4
Ганбаатар
Илтгэх урлаг
УБ. 2005 он
5
Г.Лодой
Шинжлэх ухааны арга зүй
УБ 2002 он
6
Ж.Долгорсүрэн
Багш оюутны эрдэм судлалын ажилд зөвлөмж
УБ. 1999 он
7
Д.Доржжав
Харилцааны сэтгэл зүйн ертөнц
УБ 2008 он
8
Ш.Ичинхорлоо
Судалгааны ажлын үндэс
УБ 2009 он
9
О.Мягмар, О.Мөнхжаргал
Харилцааны сэтгэл зүй
УБ 2008 он
10
Я.Нямдорж
Эрдэм шинжилгээний төслийн санал бэлтгэх товч зөвлөмж
УБ. 2003 он
11
Д.Отгонсүрэн
Эх зохиох товч гарын авлага
УБ 1995 он
12
Д.Отгонсүрэн
Найруулгын төрөл зүйл

13
Ж. Өлзийсайхан
Сургалтын бие даалтын ажлын бүрдүүлбэр, шаардлага

14
А.А.Радугин, К.А.Радугин
Социологи
УБ 2003 он
15
Б.Сумъяа
Судалгааны ажлын арга зүй
УБ. 2000 он
16

Социологийн судалгааг хэрхэн явуулдаг вэ?
УБ. 1988
17

Социологийн судалгааны үндсэн аргууд
УБ. 1993 он
18

Философийн толь



  1. Эзэмшвэл зохих мэдлэг,чадвар, дадал:
Дэвшүүлсэн зорилгуудаа практикт хэрэгжүүлнэ. Тух,  нийгмийн нийтлэгийн хэлбэрүүд жишээ нь гэр бүл болон хамт олны гүйцэтгэх үүргийн тухай харилцан ярилцах, дүгнэлт хийн эссе бичих, гаднаас болон дотроос ажиглалт хийх, асуулт зохиож судалгаа авах, дүгнэлт гаргана.

  1. Дүгнэх журам: ЧХДС-ийн оюутан дүгнэх журмыг баримтална.

  1. Оюутны анхааралд:

А. Хичээлийн ирц, идэвхийг үнэлэх

      Энэ нь оюутны хичээлийн ирц, хичээлд оролцсон байдал, идэвхи зэрэгт үндэслэгдэнэ. Оюутны суралцах үйл ажиллагаа, суралцагчдын хувийн идэвхи, бие даан хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт зэрэг дээр тулгуурлын үнэлнэ.

Б. Улирлын явцад эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх

      Тухайн хичээлийн стандарт хөтөлбөрийн дагуу зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадлыг тестийн болон бичгийн ажил зэргээр дүгнэнэ.

В. Улирлын эцсийн шалгалтын үнэлгээ

      Улирлын турш цуглуулсан оноог нэгтгэн дүгнэж, хөтөлбөр ёсоор үзэж судалсан хичээлийн агуулгын стандартын дагуу боловсруулж, харъяа тэнхимээс баталгаажуулсан асуултыг билет хэлбэрээр бэлдэн уламжлалт маягаар шалгалтаа авна.     

СОЦИОЛОГИЙН ҮНДЭС
ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

1.Социологийн шинжлэх ухааны судлах зүйл ба танин мэдэхүйн объект.
Нийгмийн зүйлийн тухай ойлголт
Социологи гэдэг нь: өргөн утгаараа нийгмийг систем болохынх нь хувьд судалгаа хийх шинжлэх ухааны бөгөөд энэхүү системийг түүний бүрэлдэхүүн элементүүд болох бие хүн, нийтлэгийн хэлбэрүүд, нийгмийн байгууллагуудынх нь төлөвшил, хөгжлөөр нь дамжуулан судалдаг шинжлэх ухаан юм.
Социологи нь нийгмийн тухай бусад шинжлэх ухааны нэгэн адил философийн шинжлэх ухаанаас салбарлан гарч, цаашид бие даан хөгжсөн. Нийгмийн амьдралын чухал асуудлуудыг судлах явцад социологи нь нийгмийн философитой адил зарчмуудад тулгуурладаг.

2. Нийгмийн амьдралын социаль хүрээ
Нийгэм нь олон талын нарийн бүтэцтэй. нийгмийн амьдралыг социал талаас нь авч үзвэл тусгай хүн, овог, аймаг, ястан, үндэстэн, анги, бүлэг, гэр бүл зэргийн бүрэлдэхүүн хэсгээс бүтсэн байдаг. Эдгээрийг нийгмийн социаль бүтэц гэнэ. Түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон энэ социаль бүтэц, тэдгээр бүрэлдэхүүн хэсгийн харьцангуй тогтвортой харилцааг нийгмийн социаль хүрээ гэнэ.
Хамт олон бол мэргэжил, ажлын төрөл, чиглэл, зорилго, ашиг сонирхол нь нийтлэг хүмүүсийн тодорхой бүлэг юм. Хамт олныг байнгын, солигдмол, түр зуурын гэж ангилна.

3. Бие хүн нийгмийн харилцааны объект, субъект болох нь
Хүний мөн чанарыг ерөнхийд нь а.биологийн, б.оюун ухааны, в.нийгмийн гэсэн 3 зүйлээр тодорхойлж болно. Нийгэм нь бие хүмүүсээс бүрэлдэн тогтоно. Үүний зэрэгцээгээр бие хүн бол нийгмийн хөгжлийн бүтээгдэхүүн нийгмийн субъект юм. Хүн нийгмийн амьдралын хүчээр адгууснаас ялгагдана. Нийгмийн ахуй орчин бие хүнийг бий болгохын зэрэгцээ үргэлж түүнд нөлөөлж байдаг.

4. Чөлөөт цагийн социологи , ангилал
Нийгэм, хамт олон, бие хүний чөлөөт цагийн хэмжээ, ашиглалтын бүтцийг судлан, түүнийг боловсронгуй болгох арга замыг авч үздэ салбар социологийг чөлөөт цагийн социологи гэнэ. Чөлөөт цаг бол:нийгмийн гишүүдийг өргөн мэдлэг чадвартай, эрүүл чийрэг бие бялдартай, өндөр соёл боловсролтой иргэн болж төлөвших үндсэн орчин нь юм. Иймээс чөлөөт цаг нь нийгмийн баялгийг арвижуулах улмаар хүний өөрийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэгддэг учраас нийгмийн шавхагдашгүй баялаг болдог.

5. Бие хүн хоорондын харилцааны арга барил, эв дүй
            Харилцааны эв дүй гэдэг нь: хүн өөрийгөө бусадтай харилцах арга ажиллагаанд тухай  бүрт нь амжилттай бэлтгэх, хари лцааны үйл явцад зан байдал, үйл хөдлөлөө зөв ухаалгаар удирдан зохицуулах, тухайн нөхцөл байдалд байж болох хувилбаруудаас хамгийн оновчтой арга барилыг сонгон авахыг хэлнэ.
Бие хүн хооорондын харилцааны ур чадвар гэдэг нь: ажил хөдөлмөрийн үр дүнг шууд тодорхойлж чадах хүмүүстэй харилцах эв дүй, ур ухаан, арга барил, дадлын цогц юм. 

6. Бие хүн хоорондын харилцааны ур чадвар, соёлыг эзэмших нь
            Бие хүн хоорондын харилцаанд гол нөлөөлөх зүйлийн нэг бол хүмүүс хоорондын харилцааны зай юм. Энэ зайг үндсэн 4 хэсэгт хуваана. Тодруулбал, дотно харилцааны орон зай, бие хүн хоорондын харилцааны зай, нийгмийн харилцааны орон зай, олон нийтийн харилцааны орон зай болно.

7-8. Бүлэг болон хамт олны харилцааны шинж төлөв, Хамт олон бүлгийн доторх бие хүн хоорондын харилцаа
            Хамт олон бие хүний төлөвшилд чухал үүрэгтэй. Хамт олон ямар байгаагаас шалтгаалан тухайн бие хүнд сайнаар эсвэл муугаар нөлөөлдөг. Хамт олныг байнгын, солигдмол, түр зуурын хамт олон гэж ангилдаг.

9. Судалгааны аргын тухай ойлголт, ангилал, эмпирик судалгааны үе шатууд  / эх зохиол судлах арга/
Судлаачийн өмнөө тавьсан зорилгыг хэрэгжүүлэхэд үйлчилдэг аргыг судалгааны арга гэнэ. Арга бүхэн өөр өөр бүтэцтэй байдаг ч, агуулга нь ижил байдаг. Аргын дэг журмын 3 үе шат байдаг. Үүнд: аргын хэм хэмжээ, багаж хэрэгсэл, хэрэгжүүлэх болно.
Нийгмийн практикт хэрэглэдэг олон арга байх бөгөөд, тух: ажиглалт, туршилт, асуулга гэсэн эмпирик аргууд, түүнчлэн анализ, синтез гэсэн аргууд мөн байна.

10. Ажиглалтын арга, түүний ангилал, давуу болон дутагдалтай талууд
Ажиглалтын арга гэдэг нь аливаа зүйлийн үйл явцад судлаач хөндлөнгөөс оролцох болон оролцохгүйгээр танин мэдэх ажиллагаа юм. Уг аргыг гаднаас болон дотроос хийх ажиглалт гэж 2 ангилна. 

11. Асуулгын арга, түүний ангилал, давуу болон дутагдалтай талууд
               Асуулгад оролцож байгаа хүнийг “Респондент” гэж нэрлэдэг. Асуулгын аргыг нээлттэй, хаалттай, хагас хаалттай асуулт гэж ангилдаг. Эдгээр ангилал тус бүрдээ өөр өөрийн гэсэн давуу болон дутагдалтай талуудтай. Тух: нээлттэй асуултаар авсан мэдээллийг боловсруулахад хэцүү байдаг бол, хаалттай асуултаар авсан мэдээллийг дүгнэхэд хялбар байдаг, хагас хаалттай асуулт бол нээлттэй, хаалттай асуултын холимог хэлбэр ба, тохиромжтой нь болно.

12.      Туршилтын арга, түүний ангилал, давуу болон дутагдалтай талууд
Туршилт бол судлаачийн зүгээс үзэгдэл юмсыг өөрийн хяналтанд байлгаж судлах зохиомол нөхцлийг бүрдүүлэн танин мэдэх арга юм. Туршилтыг гол төлөв урьдчилан хийсэг дүгнэлт, таамаглалын зөв эсэхийг шалгах зорилгоор явуулдаг. Уг арга нь үзэгдэл юмсыг зохиомол орчин нөхцөлд оруулан, янз бүрийн багаж хэрэгслийг хэрэглэн тал бүрээс нь шинжлэн судлах боломж олгодог учраас тэдгээрийн зөвхөн гадаад төдийгүй дотоод хэлхээ холбоог танин мэдэхэд тусалдаг.    

13. Харьцуулалтын арга, түүний ангилал, давуу болон дутагдалтай талууд
Шинжлэх ухааны судалгаанд харьцуулалтын арга чухал байр суурь эзэлнэ. Уг аргыг бүх төрлийн шинжлэх ухааны хэрэглэнэ. Энэ нь нэг үзэгдэл юмс нөгөө үзэгдэл юмсаас юугаараа ялгаатай, адил төстэй болохыг танин мэдэж, тэдгээрийн нийтлэг ба онцлог шинжийг нээн харуулах боломжийг олгодог.

14. Анализ хийх арга, түүний давуу болон дутагдалтай талууд
            Социологийн эмпирик судалгааны сүүлчийн шатанд олж авсан мэдээлэлд боловсруулалт, анализ хийж тайлбар өгөх, эмпирик түвшинд боловсруулагдсан дүгнэлт, зөвлөмж гаргах ажил багтдаг. Уламжлалт анализын арга гэдэг нь: баримтын агуулгыг судалгааны зорилгын дагуу ойлгож, боловсруулан тайлбарлах арга юм.

15-16. Ангилан бүлэглэх арга, тоон үзүүлэлтийн дунджийг гаргах аргын тухай
            Ангилан бүлэглэх арга нь аливаа баримт бичгийн бичгийн төстэй болон ондоо талуудыг ялгахад дөхөм болдог арга юм. Тоон үзүүлэлтийн дунджийг олох арга нь социологийн судалгааны эмпирик аргуудын ихэнхид нь ашиглаж болох түгээмэл арга болно

СОЦИОЛОГИИЙН ҮНДЭС
 ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хичээлийн сэдэв
Хичээлийн хэлбэр
1
Социологийн шинжлэх ухааны судлах зүйл ба танин мэдэхүйн объект. Нийгмийн зүйлийн тухай ойлголт
Лекц, харилцан ярилцах
Семинар. “Нийгмийн салбарт тулгамдаж буй бэрхшээлүүд, гарах арга зам” сэдвээр эссе бичих
Эссе бичих, дүгнэн ярилцах
2
Нийгмийн амьдралын социаль хүрээ
-          хүмүүсийн нийгмийн нийтлэг
-          гэр бүл, хамт олон хүн төлөвшихөд түүний үүрэг
Лекц, харилцан ярилцах
Сеимнар. “Бие хүн төлөвшихөд гэр бүлийн үүрэг” сэдвээр хэлэлцүүлэг хийх
Бага болох
3
Бие хүн нийгмийн харилцааны объект, субъект болох нь
Лекц, харилцан ярилцах
Семинар. “Бие хүн төлөвшихөд хамт олны үүрэг”
Дүрд тоглох арга
4
Чөлөөт цагийн социологи , ангилал
Лекц, харилцан ярилцах
Семинар. Чөлөөт цагт нөлөөлөх хүчин зүйлүүд
Аргумент гарган ярилцах
5
Бие хүн хоорондын харилцааны арга барил, эв дүй
Лекц, харилцан ярилцах
Семинар. Бие хүн хоорондын харилцааны арга барил, эв дүйд харилцааны сэтгэл зүйн орон зай нөлөөлөх нь
Хэлэлцүүлэг хийх
6
Бие хүн хоорондын харилцааны ур чадвар, соёлыг эзэмших нь
Лекц, харилцан ярилцах
Семинар. Та хэр сайн сонсогч вэ?, та ярих болон сонсохыг үр дүнтэй хослуулж сурсан уу?
Сорилыг бөглөж, өөрсөддөө дүгнэлт хийх
7-8
Бүлэг болон хамт олны харилцааны шинж төлөв, Хамт олон бүлгийн доторх бие хүн хоорондын харилцаа
Лекц, харилцан ярилцах
Семинар. Хамт олны нөлөө /эерэг, сөрөг/
Ярилцах, өөрөө дүгнэн бичих
9
Судалгааны аргын тухай ойлголт, ангилал, эмпирик судалгааны үе шатууд / эх зохиол судлах арга/
Лекц, харилцан ярилцах
Семинар. Сонгон авсан асуудлынхаа талаар ном, эх зохиол олж, тэмдэглэл хөтлөх
Бичвэртэй ажиллах
10
Ажиглалтын арга, түүний ангилал, давуу болон дутагдалтай талууд/
Лекц, харилцан ярилцах
Семинар. Гаднаас болон дотроос хийсэн ажиглалт бичиж, харьцуулах
Би хэн бэ? сэдэвт ажиглалт бичих
11
Асуулгын арга, түүний ангилал, давуу болон дутагдалтай талууд
Лекц, харилцан ярилцах
Семинар. өгөгдсөн сэдвээр асуулга боловсруулж, судалгаа аван дүгнэлт гаргах
Асуулгын дүнг нэгтгэх
12
Туршилтын арга, түүний ангилал, давуу болон дутагдалтай талууд
Лекц, харилцан ярилцах
Семинар. Богино хугацааны туршилт хийх
Хэл ярианы зүгшрэлт болон цуу яриа тархдаг талаар
13
Харьцуулалтын арга, түүний ангилал, давуу болон дутагдалтай талууд
Лекц, харилцан ярилцах
Семинар.Үндэстнүүдийн харьцуулсан судалгаа хийх
Ялгаатай болон ижил талуудыг гаргаж ирэх
14
Анализ хийх арга, түүний давуу болон дутагдалтай талууд
Лекц, харилцан ярилцах
Семинар. Мэргэжилтэйгээ холбогдолтой эхэд анализ хийх
Бичвэртэй ажиллах
15-16
Ангилан бүлэглэх арга, тоон үзүүлэлтийн дунджийг гаргах аргын тухай
Лекц, харилцан ярилцах
Семинар. ТВ-ийн нэвтрүүлгийг улс төрийн, соёлын, хүмүүжлийн гэх мэт байдлаар ангилах
Харьцуулалт хийх


СОЦИОЛОГИЙН ҮНДЭС
 ХИЧЭЭЛИЙН КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ


Долоо хоног
Сар, өдөр
Хичээлийн сэдэв
1
... сарын ... өдөр
Социологийн шинжлэх ухааны судлах зүйл ба танин мэдэхүйн объект. Нийгмийн зүйлийн тухай ойлголт
Семинар. “Нийгмийн салбарт тулгамдаж буй бэрхшээлүүд, гарах арга зам” сэдвээр эссе бичих
2
... сарын ... өдөр
Нийгмийн амьдралын социаль хүрээ
-          хүмүүсийн нийгмийн нийтлэг
-          гэр бүл, хамт олон хүн төлөвшихөд түүний үүрэг
Сеимнар. “Бие хүн төлөвшихөд гэр бүлийн үүрэг” сэдвээр хэлэлцүүлэг хийх
3
... сарын ... өдөр
Бие хүн нийгмийн харилцааны объект, субъект болох нь
Семинар. “Бие хүн төлөвшихөд хамт олны үүрэг”дүрд тоглох аргын хүрээнд
4
... сарын ... өдөр
Чөлөөт цагийн социологи , ангилал
Семинар. Чөлөөт цагт нөлөөлөх хүчин зүйлүүд
5
... сарын ... өдөр
Бие хүн хоорондын харилцааны арга барил, эв дүй
Семинар. Бие хүн хоорондын харилцааны арга барил, эв дүйд харилцааны сэтгэл зүйн орон зай нөлөөлөх нь
6
... сарын ... өдөр
Бие хүн хоорондын харилцааны ур чадвар, соёлыг эзэмших нь
Семинар. Та хэр сайн сонсогч вэ?, та ярих болон сонсохыг үр дүнтэй хослуулж сурсан уу? Сорилыг бөглөж, өөрсөддөө дүгнэлт хийх
7-8
... сарын ... өдөр
Бүлэг болон хамт олны харилцааны шинж төлөв, Хамт олон бүлгийн доторх бие хүн хоорондын харилцаа
Семинар.
9
... сарын ... өдөр
Судалгааны аргын тухай ойлголт, ангилал, эмпирик судалгааны үе шатууд / эх зохиол судлах арга/
Семинар. Сонгон авсан асуудлынхаа талаар ном, эх зохиол олж, тэмдэглэл хөтлөх
10
... сарын ... өдөр
Ажиглалтын арга, түүний ангилал, давуу болон дутагдалтай талууд/
Семинар. Гаднаас болон дотроос хийсэн ажиглалт бичиж, харьцуулах
11
... сарын ... өдөр
Асуулгын арга, түүний ангилал, давуу болон дутагдалтай талууд
Семинар. өгөгдсөн сэдвээр асуулга боловсруулж, судалгаа аван дүгнэлт гаргах
12
... сарын ... өдөр
Туршилтын арга, түүний ангилал, давуу болон дутагдалтай талууд
Семинар. Богино хугацааны туршилт хийх
13
... сарын ... өдөр
Харьцуулалтын арга, түүний ангилал, давуу болон дутагдалтай талууд
Семинар.Үндэстнүүдийн харьцуулсан судалгаа хийх
14
... сарын ... өдөр
Анализ хийх арга, түүний давуу болон дутагдалтай талууд
Семинар. Мэргэжилтэйгээ холбогдолтой эхэд анализ хийх
15-16
... сарын ... өдөр
Ангилан бүлэглэх арга, тоон үзүүлэлтийн дунджийг гаргах аргын тухай
Семинар. ТВ-ийн нэвтрүүлгийг улс төрийн, соёлын, хүмүүжлийн гэх мэт байдлаар ангилах





No comments:

Post a Comment