Sunday, May 1, 2011

Харьцуулалтын аргын тухай

ХАРЬЦУУЛАЛТЫН АРГЫН ТУХАЙ

      Шинжлэх ухааны судалгаанд харьцуулалтын арга чухал байр эзэлнэ. Харьцуулалтын аргыг бүх төрлийн шинжлэх ухаанд өргөн хэрэглэнэ.
      Харьцуулалт гэдэг нь: нэг үзэгдэл юмс нөгөө үзэгдэл юмсаас юугаараа ялгаатай, юугаараа адил төстэй болохыг танин мэдэж, тэдгээрийн нийтлэг ба онцлог шинжийг нээн харуулах боломж олгодог.

      Харьцуулалтын аргыг дараах зорилгоор хэрэглэнэ.
1.    тухайн зүйл нь ижил төстэй бусад зүйлтэй харьцуулахад хөгжлийн ямар түвшинд байгаа, бусад зүйлээс түрүүлж, эсвэл хоцорч байгаа бол түүний шалтгаан, нөхцөл юу болохыг мэдэх
2.    харьцуулж байгаа хоёр объект юугаараа ижил, төсөөтэй болохыг мэдэх
3.    дээрхийн үндсэн дээр харьцуулж буй 2 зүйлийн үйл явцыг түргэтгэх, эсвэл удаашруулах арга замыг тодорхойлох болно.

Жишээ нь: адилхан үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгж, компани, урлаг соёлын байгууллагын үйл ажиллагаанд задлан шинжилгээ хийхэд харьцуулалтыг ашиглаж, ололт амжилт, эсвэл хоцрогдол дутагдлын шалтгааныг илрүүлэн шийдвэрлэх арга замыг тодорхойлно.

Давуу тал нь:
-          эерэг талаа мэдэхийн зэрэгцээ дутагдалтай талаа олж харна.
-          Дээрх үр дүнд тулгуурлан дутагдалтай талаа засах боломжтой болно.

Сул тал нь:
-          харьцуулагдаж байгаа зүйлээ гүнд нь ортол судлах боломж бага
-          харьцуулалтаар гарах дүгнэлтийг бүгдийг хэрэгжүүлэх нөхцөл боломж бага байдаг.

Даалгавар:
Уг сэдэвтэй холбоотой нэмэлт материалыг "Социологи", Г.Лодой "Шинжлэх ухааны судалгааны арга зүй" номноос тус тус дэлгэрүүлж, бусадтай аргуудтай харьцуулах. Мөн мэргэжлийнхээ ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг харьцуулах