Friday, April 22, 2011

Дипломат, консулын албаны үндэс хичээлийн стандарт, хөтөлбөр

 “ДИПЛОМАТ, КОНСУЛЫН АЛБАНЫ ҮНДЭС”
 ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

  1. Өмнөх холбоо:                         Олон улсын эрхзүй
  2. E-mail:                                      unka_mon@yahoo.com
  3. Анги:                                         Олон улсын харилцаа – 2
5.     Индекс:                                   SDIP 331
  1. Хичээлийн цаг:                       64
  2. Ажлын цаг:                             1 долоо хоногт 4 цаг
  3. Багц цаг:                                  3
  4. Зорилго:

Дипломат болон консулын албаны тухай тулгуур ойлголт, мэдлэг олгох. Дипломат баримт бичиг бие даан боловсруулж, дипломат ёслолыг зохион байгуулах чадвартай болгох, мөн олон улсын худалдаа хөгжиж байгаа өнөө үед Консулын алба ажиллагааг хэрхэн явуулах, ямар хүрээнд үйл ажиллагаагаа явулдаг болон үйл ажиллагаа, эдлэх эрх дархынхаа талаар дипломат албатай ойртон нягтарч байгаа тухай мэдлэг эзэмшүүлэх.

  1. Зорилт:
- Дипломат болон консулын албаны төсөөтэй, ялгаатай талуудыг мэдэж авна.
- Уг хоёр албатай холбогдолтой олон улсын болон дотоодын хууль тогтоомжууд танилцан, харилцан уялдаа хамаарал болон онцлог шинжийн талаар мэдлэгтэй болно. 
- Монгол улс дахь гадаадын Дипломат болон Консулын төлөөлөгчийн газрын тухай танилцах

6. Ашиглах зохиол, эх сурвалж:

Д/д
Зохиогчийн нэр
Номын нэр
Хэвлэгдсэн газар, он

1. Ном зүй
1.
Б.Буд 
Консулын албаны үндэс
УБ. 1999 он
2.
М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр
Олон улсын эрх зүй
УБ. 2001 он
3.
М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр
Дипломат ажиллагаа, албаны үндэс
УБ. 1999 он

4.
М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр
20 зууны гадаад бодлогын түүхэн тойм
УБ. 2004 он.
5.
В.И.Попов
Орчин үеийн дипломат ажиллагаа
УБ. 2006он
6.
Д.Цолмон
Дипломат ёс журам, ёслол
УБ. 2004 он
7.
Монгол улсын ГХЯ
Гадаад бодлогын хөх ном
УБ. 2006 он
8.
Монгол улсын ГХЯ
Гадаад харилцаа товхимол
Улирал бүрийн
9.
Стратеги судлалын хүрээлэн
Стратеги судлал сэтгүүл
Улирал бүрийн
10.
Олон улс судлалын хүрээлэн
Олон улс судлал сэтгүүл
Улирал бүрийн

2. Эх сурвалжууд
11.
Монгол улсын үндсэн хуулиуд
УБ. 1924, 1940, 1960, 1992.
12.
Монгол улсын Дипломат Албаны тухай хууль
УБ. 2000 он.
13.
Монгол улсын Консулын дүрэм
УБ. 1978 он.
14.
Монгол улсын Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал
УБ. 1994 он
15.
Монгол улсын Гадаад Бодлогын Үзэл Баримтлал
УБ. 1994 он.
16.
Дипломат харилцааны тухай Венийн конвенц
Вена хот. 1961 он
17.
Консулын харилцааны тухай Венийн конвенц
Вена хот. 1963.





8. Эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал

Уг хичээл нь мэргэшлийн хичээл болохын хувьд гадаад харилцааны ажилтан болох суралцагсдад гадаад улс орнуудад  өөрийн улсаа төлөөлөн ажилладаг эдгээр хоёр албаны тухай бүрэн дүүрэн мэдлэг олгохыг зорих бөгөөд, ахлах курсдээ мэргэжлийн дагуух байгууллагуудад / тухайлбал, ГХЯ, Засгийн Газрын Ордон зэрэг /  дадлагад гарч өөрсдөд нь тухайн байгууллагаас оноон өгсөн тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэснээр чадвар, дадал эзэмшинэ.

9. Дүгнэх журам: ЧХДС-ийн дүгнэх журмыг баримтална.

10.  Оюутны анхааралд:

Энэхүү хөтөлбөрийн дагуу оюутан суралцагчдыг үнэлэхдээ:
-          Сургах, суралцах үйл ажиллагааг бодитой үнэлэх
-          Өөрийгөө хөгжүүлсэн байдал, суралцах арга барилыг эзэмшсэн байдлыг харгалзах
-          Хичээлийн явцад өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжүүлсэн байдал зэрэг хандлагуудыг баримтална.

Оюутнуудыг дараах байдлаар үнэлнэ.

А. Хичээлийн ирц, идэвхийг үнэлэх
Энэ нь оюутны хичээлд биеэр суусан ба хичээлд оролцсон байдал, идэвх зэрэгт үндэслэгдэнэ.
Оюутны суралцах үйл ажиллагаа, бие даалтын ажлыг үнэлэх, суралцагчдын хувийн идэвхи, бие даан хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт зэрэг дээр тулгуурлан үнэлнэ.

Б. Улирлын явцад эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх
      Тухайн хичээлийн стандарт хөтөлбөрийн дагуу зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг үнэлгээ нь: тестийн болон бичгийн ажил, тодорхой сэдвээр хичээл дээр хийсэн илтгэл, эссе.

В. Улирлын эцсийн шалгалтын үнэлгээ:
      Хөтөлбөр ёсоор үзэж судалсан хичээлийн агуулгын стандарын дагуу боловсруулж, харъяа тэнхимүүдээс баталгаажуулсан асуулт, тестийн дагуу амаар болон бичгийн хэлбэрээр шалгаж үнэлнэ.


“ДИПЛОМАТ, КОНСУЛЫН АЛБАНЫ ҮНДЭС”
ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

1. Дипломат ажиллагааны үүсэл, тодорхойлолт, дипломат албаны тухай ойлголт, Гадаад бодлого ба дипломат ажиллагаа
“Дипломат ажиллагаа” гэдэг нэр томъёо грекийн “Диплома” гэсэн үгнээс гаралтай. Эртний грек улс элч төлөөлөгчдөдөө хэлэлцээ эрх олгосноо нотолж “диплома” гэж нэрлэгддэг давхарласан модон пайз олгодог байжээ.  ОУХ – г хүч хэрэглэх замаар биш, хэлэлцээ зэрэг эв зүйн аргаар, ОУЭЗ-н дагуу явуулахыг дипломат ажиллагаа/ Diplomacy,дипломатия /  гэнэ.
            Гадаад бодлого гэдэг нь улс гүрний гадаад харилцаандаа баримтлах чиг шугам юм. Улс гүрэн гадаад бодлогоо олон аргаар хэрэгжүүлдэг. Дипломат ажиллагаагаар дамжин гадаад бодлого хэрэгждэг. Дипломат ажиллагааг оролцогчдын хувьд хоёр талын ба олон талын, харин объектын хувьд улс төр, аюулгүй байдлын, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн гэж ангилдаг. 

2. Богд хаант Монгол улсын дипломат алба 1911-1919  онуудад
Ардын засгийн үеийн дипломат алба 1921-1945  онуудад
            20 зууны эхэнд Манж Чин улс Монголыг колоничлож түүнийг улс төр, эдийн засгийн хувьд эрхшээлдээ бүрэн оруулахад чиглэсэн “Шинэ засгийн бодлого” гэгчийг явуулах болсон нь Монголын нийгмийн бүх давхаргын дургүйцлийг хүргэж, Манжаас салан тусгаарлах хөдөлгөөн хүчтэй өрнөсөн. Ийм үед Ар Монгол Чин улсаас тусгаарлан салж, 1911-12-29-нд Богд Жазвандамба хутагтыг хаан ширээнд өргөмжлөн Богд хаант Мîíãîë óëñ  байгуулсныг албан ёсоор тунхагласан. Богд Жазвандамба хутагт төрийн хэргийг цэгцлэн эрхлүүлэхээр 5 яам байгуулсны нэг нь “Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэх Яам” байв.
            Ардын засгийн үеийн гадаад бодлого, дипломат албаны  гол зорилго нь: тусгаар тогтнолоо бататгах, бусад улс, юуны өмнө хөрш 2 гүрнээр хүлээн зөвшөөрүүлж, тэдгээртэй найрсаг харилцаа тогтоон хөгжүүлэхэд оршиж байв.

3. БНМАУ-ын дипломат алба  1946-1960 онуудад, БНМАУ-ын дипломат алба 1961-1990 онуудад, Монгол улсын дипломат алба 1990 оноос
            1946-06-24-нд Монгол улс НҮБ-ын гишүүнд элсэх өргөдлөө өгч, олон этгээдийн дипломат ажиллагаанд оролцохыг чиглэсэн анхны алхмаа хийсэн. Санал хураахад Зөвлөлийн байнгын гишүүн АНУ ба Английн төлөөлөгчид татгалзаж, хориг тавьсан.
            1948 оноос ОУХ-д оролцож эхэлсэн. Тух: тухайн жил ОУЦахХолбооны мөн ОУЦаг Уурын Хорооны хурлуудад оролцож байжээ.
1962 онд ЭЗХТЗ-ийн гишүүнд элсэн орсон нь түүний эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцыг түргэтгэхэд чухал нөхцлийг бий болгосон.
1976-1979 онуудад ЗХУ-тай залгасан хилийн талаар гэрээ байгуулах, газар дээр нь тэмдэглэх ажлыг дуусгасан нь 2 орны харилцааны нэг чухал үйл явдал болсон. 1970-1980-аад онд 2 орны нам төрийн удирдлагын хоорондын хэлэлцээ, тохиролцоонууд нь Монгол-Зөвлөлтийн бүх талын харилцааг цаашид өргөтгөн нягтруулахад чиглэж байжээ.
1961-10-27-нд МУ НҮБ-ын гишүүн байх эрхээ эдлэх болсноор түүний гадаад харилцаанд нэг шинэ үе эхэлсэн.

4. Гадаад харилцааны төрийн байгууллагуудын тухай ойлголт, ангилал ба чиг үүрэг
ОУЭЗ-н субъектүүд, тух: улс гүрэн болон ОУБ-тай харилцах ажлыг эрхэлдэг төрийн төрөлжсөн механизмыг гадаад харилцааны байгууллага гэнэ.  Энэхүү механизмын бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрээс гадаад харилцааны салбарт эдлэх эрх, мэдлийн хэмжээ, гүйцэтгэх үүргийг улс тус бүр өөрсдийн хууль тогтоомжоор, ОУЭЗ-г харгалзан тодорхойлон тогтоодог. 
            Гадаад харилцааны төрийн байгууллагыг орших газар, үйл ажиллагааны байдлаар:
  1. төвийн - Тухайн улсын нийслэлд оршиж үйл ажиллагаа  явуулдаг байгууллагыг төвийн байгууллага гэнэ.
  2. хилийн чанад дахь – байгууллагыг байнгын болон түр хугацааны гэж ангилдаг.

5. Дипломат төлөөлөгчийн газрын тухай ойлголт ба төрөл,  Монгол улсын ДТГ
            Дипломат харилцаа барихаар гадаа улсын нутаг дэвсгэр дээр байнга ажилладаг төрийн байгууллагыг ДТГ гэнэ. ДТГ улсын нийслэлд байрладаг ба, 2 улс дипломат харилцаа тогтоох нь ДТГ байгуулах үндэс болдог.
            ДТГ-ын үүргийг ОУЭЗ ба улс тус бүрийн дотоодын хууль тогтоомжоор тодорхойлдог. Үүргээс дурдвал: улсаа төлөөлөх, иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэрээ хэлэлцээр байгуулах гэх мэт болно.

6. Хилийн чанад дахь түр хугацааны төлөөлөгчийн тухай
            Хилийн чанад дахь түр хугацааны төлөөлөгчийг:
1. хоёр этгээдийн харилцааны хүрээнд нэг улсаас нөгөө улсад илгээх төлөөлөгч
2. ОУБ-ын хурал, чуулганд оролцох төлөөлөгч хэмээн хоёр ангилдаг.
            Мөн тусгай төлөөлөгч гэж байх бөгөөд, тусгай үүрэг гүйцэтгэгч элч, тусгай үүрэг гүйцэтгэгч төлөөлөгч гэж ангилдаг.

7. Олон талын дипломат ажиллагаа / Олон улсын хэлэлцээ ба дипломат ажиллагаа /
Олон улсын болон 2 талын харилцааны аливаа асуудлаар зөвлөлдөх зөрөлдөөнийг зохицуулан шийдвэрлэх зорилгоор 2 буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд явуулдаг яриа, зөвлөлдөөнийг олон улсын хэлэлцээ гэнэ. Хэлэлцээ бол улс гүрнүүдээс гадаад бодлогоо хэрэгжүүлэхээр явуулдаг дипломат ажиллагааны гол хэрэглүүр юм. Өөрөөр хэлбэл, энэ нь улс хоорондын харилцан ойлголтыг бэхжүүлэх, сөргөлдөөн мөргөлдөөнийг сэргийлэх, хамтын ажиллагааг үүсгэн бэхжүүлэхэд үйлчилдэг гол арга юм.


8. Олон улсын хурал ба дипломат ажиллагаа
            Хоёр буюу түүнээс дээш улс харилцан тохиролцож, олон улсын болон хоёр талын харилцааны асуудлаар, түүнийг шийдвэрлэх зорилгоор явуулдаг уузалтыг олон улсын хурал гэдэг. Олон улсын хурал олон талт дипломат ажиллагааны нэг хэрэглүүр бөгөөд, үүний үүрэг, ач холбогдол нэмэгдэж байгаа. 

9. Дипломат ажиллагаа ба олон улсын гэрээ
Олон улсын харилцааны субъектүүд тодорхой асуудлаар ОУЭЗ-д нийцсэн бөгөөд заавал биелэгдэх эрх ,үүрэг үүсгэсэн харилцаа тогтоох зориг шийдвэрээ илтгэн нотолсон тохиролцоог олон улсын гэрээ гэнэ. Тэгш эрхийн үндсэн дээр ОУЭЗ-н нийтээр зөвшөөрсөн зарчмын дагуу байгуулсан гэрээ нь олон улсын харилцаа, дипломат ажиллагааны түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 
10. Олон улсын эдийн засгийн харилцаа ба дипломат ажиллагаа, Шинжлэх ухаан-технологийн харилцаа ба дипломат ажиллагаа
Тухайн орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрэгцээ нь түүний дипломат ажиллагааны агуулга, зорилго, чиглэлийг тодорхойлогч гол хүчин зүйл болдог. Худладаа, эдийн засгийн харилцаа нь улс төрийн хамтын ажиллагааны шинж чанарт нөлөөлж байдаг нь олон улсын харилцааны түүхээс харагдаж байгаа юм.
Техник, технологийн хөгжил идэвхтэй хөгжиж байгаа өнөө үед энэ талаарх дипломат ажиллагаа  ач холбогдол нэмэгдэхийн зэрэгцээ, харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гэсэн улс орны сонирхол их болсон. ШУТ-ийн хамтын ажиллагаа нь олон улсын эдийн засгийн харилцааны эрчимтэй бүрэлдэхүүн хэсэг болдог. Олон улсын семинар, гэрээ хэлэлцээр зэрэг байдлаар энэ салбарын дипломат ажиллагаа илэрнэ.

11. Консулын байгууллагын үүсэл хөгжил, консул, консулын эрхзүйн тухай ойлголт
19 зууны сүүлчээс консулын алба бүрэлдэн тогтсон гэж болно. Консулын алба гэдэг нь: консулын үүргийг улсын нэрийн өмнөөс гүйцэтгэх төвийн ба хилийн чанад дахь байгууллага, албан тушаалтны ажлын систем юм.
            Консулын байгууллагын үйл ажиллагааны зорилго чиглэл нь: томилогч улс, түүний иргэдийн ашиг сонирхлыг хүлээн авагч улсад ОУЭЗ-н дагуу хамгаалах, томилогч улс, хүлээн авагч улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, шу-ны харилцааг хөгжүүлэх, тэдгээрийн хоорондын найрамдалт харилцаанд тус дөхөм үзүүлэх байдлаар илэрнэ.

12. Консулын албаны тухай ойлголт, төвийн болон хилийн чанад дахь байгууллага, үйл ажиллагааны зорилго чиглэл.  Консулын харилцаа тогтоох, консулын тойрог, КГ-ын бие бүрэлдэхүүн тэдний иргэний харъяалал
Консулын тойрог гэж: консулын байгууллагад консулын үүргээ гүйцэтгэхэд нь зориулан тогтоосон бүс нутаг юм.Дипломат харилцаа тогтоох нь консулын харилцаа тогтоох үндэс болдог. Дипломат харилцаа тасрах нь консулын харилцаа тасрах үндэс болдоггүй. Консулын тойрог нэг улс дотор хэд хэд байж болох бөгөөд, улсынхаа иргэд олноор суурьшсан хотуудад байрладаг. Үйл ажиллагаа нь зөвхөн тойрог дотроо явагдана.
КГ-ын бие бүрэлдэхүүний гишүүд өөрийн улсын иргэний харъяалалтай байна. КГ-ын бие бүрэлдэхүүн гэдэгт албан тушаалтнууд болон үйлчилгээний ажилтнууд хамрагдана.

13. КГ-ын нээх, консулыг томилох, консул үүрэгт ажилдаа орох, дуусгавар болох
Консулын газрыг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр нээх бөгөөд, бүрэлдэхүүний тоог Консулын харилцааны тухай Венийн Конвенцид зааснаар зөв гэж үзсэн тоогоор тогтооно. Консулыг томилохдоо патент, экзекватур гэх баримт бичгийг томилогч улс болон суугаа улсаас олгодог бөгөөд, зөвшөөрсөн хариу ирснээр Консулын тэргүүн үүрэгт ажилдаа орно.
            Консулын үүрэгт ажил дараах тохиолдолд дуусгавар болно. Үүнд: консулыг эгүүлэн татвал, хоёр улсын хооронд дайн болбол зэрэг болно.

14. КГ, албан тушаалтны эрх ямба, дархан эрх
Консулын Харилцааны тухай Венийн Конвенцид зааснаар Консул нь дараах эрхтэй. Үүнд: улсаа төлөөлөх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэрээ, хэлэлцээр байгуулах гэх мэт эрх ямба, дархан эрхтэй болно.

15. Консулын үүрэг
ОУЭЗ-н хэм хэмжээгээр консулын үндсэн үүрэг зохицуулагдана. Консулын үүрэг, түүний шинж чанар, гүйцэтгэх орон зай, хэмжээ хязгаар хүрээний асуудал консулын эрх зүйн нэг чухал хэсэг юм. Консул нь төлөөлөх, засаг захиргааны шинжтэй үүрэг, нотариат, тээврийн хэрэгслийн, өөрийн иргэдийн, болон бусад гэсэн үндсэн үүргийг гүйцэтгэдэг. 

16. Өргөмжит консулын тухай ойлголт
Өргөмжимт консул бол томилогч улсын төрийн албанд бүртгэлгүй суугаа орны тодорхой илэрхийлсэн зөвшөөрлөөр томилогч улсын даалгавраар консулын зарим үүрэг гүйцэтгэж байгаа хүн юм.
            Өргөмжит консулын хувьд консулын үүрэг гүйцэтгэхдээ мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ консулын үүргийг гүйцэтгэж томилогч улсаас урамшуулал авах буюу авахгүй байдаг онцлогтой. Суугаа улс өргөмжит консулыг албан байдлынх нь хувьд хамгаалалтанд авдаг.


 ДИПЛОМАТ, КОНСУЛЫН АЛБА
 ХИЧЭЭЛИЙН СЭДЭВЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ


Хичээлийн сэдэв
Хичээл
явуулах
хэлбэр
Цаг
1
Дипломат ажиллагааны үүсэл, тодорхойлолт, дипломат албаны тухай ойлголт, Гадаад бодлого ба дипломат ажиллагаа
Лекц, ярилцлага
2

Марафон бичлэгийн аргаар нэмэлт мэдээллийг бичих, зөв бурууг харилцан ярилцах
Семинар
2
2
Богд хаант Монгол улсын дипломат алба 1911-1919  онуудад
Ардын засгийн үеийн дипломат алба 1921-1945  онуудад
Лекц, ярилцлага
2

1919-1921  оны үеийн монголын дотоод, гадаад байдлын онцлог сэдвээр тэмдэглэл хийн, шүүн ярилцах
Семинар
2
3
БНМАУ-ын дипломат алба  1946-1960 онуудад, БНМАУ-ын дипломат алба 1961-1990 онуудад, Монгол улсын дипломат алба 1990 оноос
Лекц, семинар
2
Монгол улсын дипломат албаны тоймын тухай, нийтлэг болон онцлог шинж
Семинар
2
4
Гадаад харилцааны төрийн байгууллагуудын тухай ойлголт, ангилал ба чиг үүрэг
Лекц, ярилцлага
2
Монгол улсын ГХЯ-ны бүтэц зохион байгуулалт, чиг үүргийн тухай
Семинар
2
5
Дипломат төлөөлөгчийн газрын тухай ойлголт ба төрөл,  Монгол улсын ДТГ
Лекц, ярилцлага
2
Эрх ямба, дархан эрх бол дипломат ёс горим, дипломат ажиллагааны салшгүй хэсэг мөн
Семинар
2
6
Хилийн чанад дахь түр хугацааны төлөөлөгчийн тухай
Лекц
2
Асуулт хариулт
Семинар
2
7
Олон талын дипломат ажиллагаа / Олон улсын хэлэлцээ ба дипломат ажиллагаа /
Лекц, ярилцлага
2
Хэлэлцээ явуулах
Семинар
2
8
Олон улсын хурал ба дипломат ажиллагаа
Лекц
2
Семинар

2
9
Дипломат ажиллагаа ба олон улсын гэрээ
Лекц, ярилцлага
2
Дипломат харилцааны тухай Венийн Конвенц, түүний агуулга, ач холбогдол
Семинар
2
10
Олон улсын эдийн засгийн харилцаа ба дипломат ажиллагаа, Шинжлэх ухаан-технологийн харилцаа ба дипломат ажиллагаа
Лекц, ярилцлага
2
Дипломатын хэл, түүний онцлог / Монгол дипломат албан баримт бичгийн эх зохиогчдоос /
Семинар
2
11
Консулын байгууллагын үүсэл хөгжил, консул, консулын эрхзүйн тухай ойлголт
Лекц, ярилцлага
2
Консулын харилцааны тухай Венийн Конвенц, түүний агуулга, ач холбогдол
Семинар
2
12
Консулын албаны тухай ойлголт, төвийн болон хилийн чанад дахь байгууллага, үйл ажиллагааны зорилго чиглэл
Консулын харилцаа тогтоох, консулын тойрог, КГ-ын бие бүрэлдэхүүн тэдний иргэний харъяалал
Лекц

2
Семинар

2
13
КГ-ын нээх, консулыг томилох, консул үүрэгт ажилдаа орох, дуусгавар болох
Лекц
2
Семинар

2
14
КГ, албан тушаалтны эрх ямба, дархан эрх
Лекц, ярилцлага
2
Семинар

2
15
Консулын үүрэг
Лекц
2
Монгол улсын консулын албанд холбогдох эрх зүйн анхны актууд
Монгол улсын консулын албаны зохион байгуулалт, зорилго, зарчим
/Гадаадад байгаа монгол иргэдтэй ажиллах консулын үйл ажиллагааны гол асуудлууд/
Семинар
2
16

Өргөмжит консулын тухай ойлголт
Лекц, ярилцлага
2
Монгол улсын Өргөмжит Консулын дүрэм, агуулга, ач холбогдол
Семинар
2
НИЙТ
64 ЦАГ



ДИПЛОМАТ, КОНСУЛЫН АЛБА
 ХИЧЭЭЛИЙН КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ

Долоо хоног
Сар, өдөр
Хичээлийн сэдэв
1
... сарын ... өдөр
Дипломат ажиллагааны үүсэл, тодорхойлолт, дипломат албаны тухай ойлголт, Гадаад бодлого ба дипломат ажиллагаа
Марафон бичлэгийн аргаар нэмэлт мэдээллийг бичих, зөв бурууг харилцан ярилцах
2
... сарын ... өдөр
Богд хаант Монгол улсын дипломат алба 1911-1919  онуудад
Ардын засгийн үеийн дипломат алба 1921-1945  онуудад
1919-1921  оны үеийн монголын дотоод, гадаад байдлын онцлог сэдвээр тэмдэглэл хийн, шүүн ярилцах
3
... сарын ... өдөр
БНМАУ-ын дипломат алба  1946-1960 онуудад, БНМАУ-ын дипломат алба 1961-1990 онуудад, Монгол улсын дипломат алба 1990 оноос
Монгол улсын дипломат албаны тоймын тухай, нийтлэг болон онцлог шинж
4
... сарын ... өдөр
Гадаад харилцааны төрийн байгууллагуудын тухай ойлголт, ангилал ба чиг үүрэг
Монгол улсын ГХЯ-ны бүтэц зохион байгуулалт, чиг үүргийн тухай
5
... сарын ... өдөр
Дипломат төлөөлөгчийн газрын тухай ойлголт ба төрөл,  Монгол улсын ДТГ
Эрх ямба, дархан эрх бол дипломат ёс горим, дипломат ажиллагааны салшгүй хэсэг мөн
6
... сарын ... өдөр
Хилийн чанад дахь түр хугацааны төлөөлөгчийн тухай
Асуулт хариулт
7
... сарын ... өдөр
Олон талын дипломат ажиллагаа / Олон улсын хэлэлцээ ба дипломат ажиллагаа /
Хэлэлцээ явуулах
8
... сарын ... өдөр
Олон улсын хурал ба дипломат ажиллагаа
Семинар
9
... сарын ... өдөр
Дипломат ажиллагаа ба олон улсын гэрээ
Дипломат харилцааны тухай Венийн Конвенц, түүний агуулга, ач холбогдол
10
... сарын ... өдөр
Олон улсын эдийн засгийн харилцаа ба дипломат ажиллагаа, Шинжлэх ухаан-технологийн харилцаа ба дипломат ажиллагаа
Дипломатын хэл, түүний онцлог / Монгол дипломат албан баримт бичгийн эх зохиогчдоос /
11
... сарын ... өдөр
Консулын байгууллагын үүсэл хөгжил, консул, консулын эрхзүйн тухай ойлголт
Консулын харилцааны тухай Венийн Конвенц, түүний агуулга, ач холбогдол
12
... сарын ... өдөр
Консулын албаны тухай ойлголт, төвийн болон хилийн чанад дахь байгууллага, үйл ажиллагааны зорилго чиглэл
Консулын харилцаа тогтоох, консулын тойрог, КГ-ын бие бүрэлдэхүүн тэдний иргэний харъяалал
Семинар
13
... сарын ... өдөр
КГ-ын нээх, консулыг томилох, консул үүрэгт ажилдаа орох, дуусгавар болох
Семинар
14
... сарын ... өдөр
КГ, албан тушаалтны эрх ямба, дархан эрх
Семинар
15
... сарын ... өдөр
Консулын үүрэг
Монгол улсын консулын албанд холбогдох эрх зүйн анхны актууд
Монгол улсын консулын албаны зохион байгуулалт, зорилго, зарчим
/Гадаадад байгаа монгол иргэдтэй ажиллах консулын үйл ажиллагааны гол асуудлууд/
16
... сарын ... өдөр
Өргөмжит консулын тухай ойлголт
Монгол улсын Өргөмжит Консулын дүрэм, агуулга, ач холбогдол